Барууны орнууд нөхцөл байдлыг улам хурцатгаж, “улаан шугам” давахгүй байх тухай ОХУ-ын уриалгыг барууныхан өнгөцхөн харж байна гэж Ерөнхийлөгч В.Путин Оросын ГХЯ-ны зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан дээр мэдэгджээ.
Оросын тэргүүн “Мэдээжийн хэрэг, манай түншүүд маш өвөрмөц. Зөөлөн хэлэхэд тэд бидний бүх сэрэмжлүүлэг, “улаан шугам”-ыг давахгүй байхыг хүссэн байр суурьт өнгөцхөн хандаж байгааг бид ойлгож байна гэсэн байна.
Мөн тэрбээр “Барууны түншүүд Киевийг үхлийн аюултай орчин үеийн зэвсгээр хангаж, Хар тэнгист төдийгүй манай хилийн ойролцоох бусад бүс нутгуудад өдөөн хатгасан цэргийн маневр хийх замаар нөхцөл байдлыг улам хурцатгаж байна. Бид энэ талаар байнга санаа зовж байгаагаа илэрхийлээд, “улаан шугам”-ын асуудлыг хөнддөг гэжээ.
Энэ сарын 10-нд Оросын арми Хар тэнгисийн бүс нутагт НАТО тагнуулын нисэх онгоцоо идэвхжүүлсэн тухай зарласан бөгөөд үүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хар тэнгист өрнөж буй үйл явдлын тухайд асуудал ерөнхийдөө тодорхой хязгаараас давсан. Стратегийн бөмбөгдөгч онгоцууд манай улсын хилээс 20 км-ийн зайд нисч байгаа. Энэ бол маш ноцтой зэвсэг хэмээн мэдэгджээ.