Categories
гадаад мэдээ

В.Путин, Р.Дутертэ нар анх удаагаа уулзлаа

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Перугийн нийслэл Лимад болж өнгөрсөн APEC (Asia-Pacific Economic Cooperation)-ийн дээд хэмжээний уулзалтаар ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Филиппиний ерөнхийлөгч Родриго Дутертэ нар анх удаа нүүр тулан уулзжээ.

Бямба гарагт болсон уулзалтын үеэр Дутертэ Орос улсыг “аугаа гүрэн” хэмээн магтаж, Барууны орнуудын дээрэнгүй, хоёр нүүртэй бодлогыг шүүмжилсэн байна.

Путин өнгөрсөн тавдугаар сард ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Дутертэд баяр хүргээд Филиппиний ерөнхийлөгчийг хоёр орны харилцаанд итгэлцэл бий болгоход ихийг хийж байгааг сайшаажээ.

Тавдугаар сарын 9-нд Дутертэ ялалт байгуулсныг Путин онцолж, энэ өдөр бол Оросын ард түмний түүхэн ялалтын баярын өдөр болохыг хэлж билэгшээсэн байна.

Дутертэ нь удаан хугацаанд Филиппиний холбоотон байсан АНУ-ыг хатуу шүүмжилсэн мэдэгдэл байнга хийж, холбоотны харилцаагаа таслана хэмээн сүрдүүлсээр байгаа юм.

Перуг зорихоосоо өмнө тэрээр мэдэгдэхдээ “хэрвээ Орос, Хятад хоёр дэлхийд шинэ дэг журам тогтоовол Филиппин улс хамгийн түрүүнд нэгдэнэ” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *