Орос Эбола хижгийн эсрэг эм бүтээн бүртгүүлсэн тухай ерөнхийлөгч Владимир Путин засгийн газрын гишүүдтэй уулзахдаа хэлжээ. “Бидэнд сайхан мэдээ байна. Энэ тухай би Эрүүл мэндийн сайдаас сонсмоор байна. Эбола хижгийн эсрэг эмийг бүтээн бүртгүүлсэн. Зохих туршилтуудын дараа энэхүү эм нь одоо байгаа эмүүдээс хамгийн үр дүнтэй болох нь тогтоогдлоо” хэмээн тэр мэдэгджээ.