Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Үзэсгэлэнт минь” дуу 11 сая хандалт авчээ

Саяхныг хүртэл дэлхийн хөгжмийн хамгийн том цахим хуудас “Youtube” сайтад саяас дээш хүн үзсэн монгол дуу, бичлэг хоёрхон байсан нь” Маамуу нааш ир”, “Гоёо, гоёо” гэх хүүхдийн дуунууд байв.

Харин 2013 онд энэ тоо хоёроор нэмэгдсэн нь УИХ-ын гишүүн С.Жавхлан гэргийтэйгээ хамтран дуулсан “Хар хархан харц”, Рокит Бэй, Уянга нарын “Эвдэрхий хүн” дууг 1.4 сая хүн үзсэн амжилтаар тухайн оны “Online media awards”-аас шагнал хүртэж байсан.

Таван жилийн өмнө саяас илүү хүн үзсэн бичлэг дөрөвт хүрч, Монголчууд бүхэлдээ гайхан шагширч байсан бол өнөөдөр 2018 онд Монгол дуучдын уран бүтээлийн “Youtube” дахь хандалт хэдий нь 10 сая давсан байна.

Тухайлбал Төрийн шагналт, СГЗ, Яруу найрагч Б.Лхагвасүрэнгийн шүлэг, МУУГЗ Б.Балхжавын хөгжим, “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн дуулж амьдруулсан “Үзэсгэлэнт минь” дууг 11 сая удаа үзжээ. Уг уран бүтээл 2016 оны аравдугаар сарын 22-нд “Youtube”-д байршсан байна.


Мөн дуучин Укагийн уран бүтээлүүд өндөр хандалт авчээ. Түүний “Маргаашийн нар руу хамт аялах уу” дууг 10 сая 328 мянга 779 удаа үзсэн бол, “Don’t stop” дууг нь 3 сая 951 мянга, 812 удаа үзэж, сонирхжээ. Энэхүү хоёр дууг 2016, 2017 онд байршуулсан байна.


Мөн “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ нарийн “Youtube” дахь бичлэг өндөр хандалттай байгаа юм. Б.Шижирбатын үзүүлбэрийг 3 сая, О.Энх-Эрдэнийн дуулалтыг 4 сая удаа тоглуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *