Categories
мэдээ цаг-үе

Үерийн аман дээр буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байна DNN.mn

 Нийслэлийн Онцгой комисс, Газар зохион байгуулалтын албанаас үерийн аманд буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байна.

Өнгөрсөн онд Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үерт өртсөн айл өрхүүдийг нөхөн олговортойгоор орон байраар хангах ажлыг судалж, тэдгээр 255 айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байв. Одоогоор тус хороодын 614 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаагийн 116 нь газар эзэмших зөвшөөрөлгүй байна.

Энэ жил ч мөн үер болох эрсдэлтэй учир болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж газар чөлөөлөх мэдэгдэл хүргүүлж байгааг НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат онцолсныг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсээс үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийн объектыг үнэлж, төвийн 7 дүүргийн 15 байршилд 600 гаруй нэгж талбарт газар олгох юм. Чөлөөлсөн талбайд Геодези усны барилга байгууламжийн газраас үерийн барилга байгууламж барихаар төлөвлөөд байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *