Categories
мэдээ нийгэм

УЕПГ: Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 261 гомдол, хүсэлтийг хүлээн авсан DNN.mn

Прокурорын байгууллага 2023 оны 10 дугаар сарын 09-нөөс 13-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 261 гомдол, хүсэлтийг шинээр хүлээн авч, нийт 876 гомдол, хүсэлтийг хянан шалгав. Үүнээс 181 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж холбогдох арга хэмжээг авсан бөгөөд одоо прокурорт 695 нь хянагдаж байна.

Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 4 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах, 6 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой байгаа бол 251 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна.

Дээрх хугацаанд Нийслэлийн Дүнжингарав, Мишээл төвүүдэд ажиллаж байгаа “Прокурорын байгууллагын нэг цонхны үйлчилгээ үзүүлэх төв”-үүд нийт 11 иргэний өргөдөл, гомдлыг хүлээн авч харьяа прокурорын газарт нь шилжүүлж, 24 иргэнд прокурорын байгууллагын чиг үүрэг, үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг өгч ажиллав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *