Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын барилдаанд хүчит 512 бөх уран мэхээ уралдуулж, хүч бяраа сорьсон. Тэдний дундаас монгол түмний хайртай хүү, олимпийн аварга, найдлага алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр үнэн хүч, урам мэхээ уралдуулж заан цолны болзол хангаж монгол түмнийг баясгасан билээ. Тэгвэл өнөөдөр Хүй долоон худагт Уяачдын наадмын үеэр Улсын заан Н.Түвшинбаярт хүрэл медаль, долоон сая төгрөгийн бай шагналыг нь өгсөн байна.
Categories