Categories
мэдээ нийгэм

Өвөрхангайд уурхайд дарагдсан хүмүүсийн гурвынх нь цогцсыг гаргажээ

Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ‘Баярс гоулд’ бичил уурхайд өнгөрсөн шөнө буюу энэ сарын 6-нд ноцтой осол гарчээ. Тодруулбал, тус уурхайд гар аргаар алт олборлож байсан хүмүүс дарагдаж, хэд хэдэнамиа алджээ. Уурхайн гүнд нуралт үүссэн тул иргэд 10-15 метрын гүнд дарагдсан байна. Газар дор хэдэн хүн байсныг эцэслэн тогтоогоогүй байгаа бөгөөд одоогийн байдлаар онцгой байдлын алба хаагчид дөрвөн хүнийг аварч, гурван хүний цогцос гаргажээ. Ослын газарт байгаа албан бус эх сурвалжийн мэдээлснээр уурхайн гүнд 20 орчим хүн байж магадгүй бололтой байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *