Categories
мэдээ нийгэм

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг 3 хоног хязгаарлалаа

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын оршин суугч коронавирусийн шинэ голомт болоод буй “Ачтан-Элит клиник” эмнэлгээр үйлчлүүлсэн нь тогтоогджээ. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд тухайн иргэний ПСР шинжилгээг Улаанбаатар хот руу илгээгээд байгаа юм.

Үүнтэй холбогдуулан тус аймгийн Онцгой комисс Бат-Өлзий сумаас гарах хөдөлгөөнийг 3 хоног хязгаарлажээ.

Өчигдөр Улаанбаатар хотод 41 шинэ тохиолдол бүртгэгдсэний 16 нь “Ачтан-Элит клиник” эмнэлгийн голомттой холбоотой байсан юм. Тус эмнэлгээр үйлчлүүлээд эмчилгээ хийлгэсэн хэд хэдэн иргэн орон нутаг руу буцсан болох нь тандалт судалгаагаар тогтоогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *