Categories
мэдээ нийгэм

Өвөлжилт хүндэрсний улмаас Завхан аймагт 8000 гаруй мал хорогджээ

malЦаг уур орчны шинжилгээний гаргасан урьдчилсан мэдээгээр энэ өвөл нийт нутгийн 40 хувь зуд нүүрлэж болзошгүй хэмээн анхааруулсан. Өнөөдрийн байдлаар 19 аймагт өвөлжилт хүндэрч болзошгүй байдалд орж, ихэнх нутгаар хүйтний эрч чангарчээ. Тодруулбал, Увс, Завхан, Хөвсгөл, Архангай, Булган, Эрдэнэт, Сэлэнгэ, Дархан, Төв, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг, Баян-Өлгийн баруун, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 0.1-28.0 см зузаан цастай байгаа аж.

Увсын Хяргас, Завханы Сонгинод 29-31 см, Увсын Баруунтуруун, Тэс, Малчин, Завханы Тэс, Өвөрхангайн Бүрд, Эрдэнэтэд 21-26 см, Завханы Баянтэс Орхоны Улаантолгой,Булганы Хангал, Ингэт-толгой, Төв аймгийн Жаргалагт, Эрдэнэсант, Дорнодын Халх голд 15-20 см зузаан цасан бүрхүүл тогтжээ.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн 12, Говь-Алтай аймгийн 18, Баян-Өлгий аймгийн найман суманд өвөлжилт хүндэрсэн байна. Өвөлжилт хүндэрсний улмаас Завхан аймагт 8000 гаруй мал хорогдсон мэдээ байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *