Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Увсад 500 гаруй айл усанд автаж болзошгүй байна

Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутаг Чандмань гэдэг газарт удаа дараа халиа гүйж, давхарлан хөлдсөн, мөн хиймэл нуурын далан сэтэрснээс Улаангом-Боршоо чиглэлийн улсын чанартай авто зам усанд автаж, мөстөж хаагдах, тус багийн 500 гаруй өрх айл усанд автах нөхцөл үүсээд байна гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Увс аймгийн Онцгой байдлын газар, “АЗЗА” ХХК, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хотын хөгжил цэцэрлэгжүүлэлтийн газруудаас нийт 112 хүн, 9 автомашинтайгаар гурван өдрийн турш авто замын дагуу метрийн өндөртэй шороон далан босгох, усны урсац, гольдролыг өөрчлөхөөр ажиллаж байна. Гэвч тухайн газарт усны урсац ширүүн, газрын хэвлийгээр ус нэвтэрсэн тул шуудуу татсан ч усны урсгал зогсохгүй байх тул цаашид сэтэрсэн даланг боох, шинээр далан босгох, мөсний зузааныг тэсэлж усны гольдролыг өөрчлөх зэрэг ажлуудыг хиихээр төлөвлөн ажиллаж байгаа гэнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *