Categories
мэдээ нийгэм

Өвс, хивэг, тэжээлийн захыг Сонгинохайрхан дүүрэгт байгуулна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт иргэд, хэрэглэгчдээс өвс, хивэг, малын тэжээлийн үнэ өссөн, мөн худалдаачидтай холбоотой санал, гомдол ихээр ирж байна. Малчид хувь хүний гар дээрээс худалдан авалт хийдэг бөгөөд хүн бүр дуртай үнээ хэлж, өөрсдөдөө ашигтай цагт бараа бүтээгдэхүүнээ худалдаалж байгаа нь цар тахлын үед улам хүндрэлтэй болгож байна.

Өвс, хивэг, тэжээлийн үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдлыг дамлан худалдаачид гаргаж байгаа нь ямар нэгэн хяналт, зохицуулалт байхгүйгээс үүдэлтэй. Үүнээс болж малчдын ахуй амьдралд хүндрэл өгөхөөс гадна, малын гаралтай түүхий эд, мах, сүү, цагаан идээ, дайвар бүтээгдэхүүний үнэ өсөх гол шалтгаануудын нэг болоод байна.

Тус асуудлаар ШӨХТГ-аас арванхоёрдугаар сард хяналт, шалгалт хийж цаашид авах арга хэмжээний тухай Монгол улсын Шадар сайд болон ХХААХҮЯ-нд хүргүүлсэн нь Засгийн газрын хуралдаанд танилцуулагдсан юм. Өнөөдөр ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхантай зөвшилцсөж, Нийслэл хотын захирагч, Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазартай санал солилцсоны дагуу Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт Улаанбаатар хотод малын өвс, тэжээл, хивгийн нэгдсэн зах байгуулахаар СХД-ийн Засаг дарга Алтаншагай болон холбогдох албаны хүмүүстэй газар дээр нь ажиллалаа. Ингэснээр өвс, тэжээл ченжүүдийн гар дамжин үнэ өртөг хэт өсөхгүй байх нөхцөл бүрдэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *