Увс аймаг, Цагаанхайрхан сумын “Урт жалганы-Эх” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 256 км, сумын төвөөс урд зүгт 30 км/-т ой, хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 9 сарын 2-ны өдрийн 11:30 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 9 сарын 2-ны өдрийн 17:15 цагт цурамд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байна.
Түймэрт урьдчилсан байдлаар 2 га талбай өртөж шатсан байна.