Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн Сагил суманд хүчтэй салхи болж малчдын гэр нуржээ

Увс аймгийн Сагил сумын Үүрэг нуур багийн “Түнгэт” гэдэг газар өчигдөр 02:00 цагт салхины хурд 20 м/с хүрсний улмаас малчин айлын гэр нурж унажээ.

Тус сумын харьяат малчин Б-ийн 8 ханатай гэр, мөн сумын Өндөр мод багийн “Мөстийн хар бэлчир” гэдэг газар малчин Ц-ийн 8 ханатай гэр тус тус нурж унасан тухай мэдээллийг 14:05 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *