Categories
мэдээ нийгэм

Увс аймгийн ОБГ бие бялдрын чийрэгжүүлтийн байртай болно

аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна. Түүхэн ойгоо угтаж алба хаагчид өөрсдийн санаачилгаар бүтээлч ажлуудыг өрнүүлэн ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд алба хаагчдын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрын өв тэгш хөгжлийг хангах зорилгоор “Бие бялдрын чийрэгжүүлтийн байр”-тай болохоор барилгын ажлыг эхлүүлээд байна. Бие бялдрын чийрэгжүүлтийн байр ирэх есдүгээр сард ашиглалтад орох юм гэж Увс аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *