Categories
мэдээ нийгэм

Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал тус аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Бөгдөг гэх газарт өнөө өглөө 05:28 цагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт сумын төвөөс зайдуу буюу зүүн хойд зүгт 23 км-т болсон тул иргэдэд хохирол учраагүй, чичирхийлэл мэдрэгдээд өнгөрсөн аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *