Увс аймгийн Тэс сумын төвөөс баруун зүгт 41 км зайд 3.8 магнитудын хүчтэй газар хөдлөв.
Газар хөдлөлт Улаанбаатарын 1.22 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээллээ.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг аж.