Categories
мэдээ цаг-үе

Увс аймагт 154 хүний шинжилгээний хариу сөрөг гарчээ

Увс аймагт 154 хүний PCR шинжилгээний хариу сөрөг гарчээ. Тиймээс тус аймагт энэ сарын 03-ны 23.00 цаг хүртэл хэсэгчилсэн 48 цагийн хөл хорио тогтоосон захирамж дуусгавар болсныг аймгийн Онцгой комиссоос мэдээллээ. Тус аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод буяны ажилд оролцсон. Нутаг буцах үед нь PCR шинжилгээ авахад хариу нь эерэг гарчээ. Тэд Улаанбаатар хотод тусгаарлалтад байгаа юм.

Увс аймгийн Онцгой комиссын гишүүн Б.Баттулга “Увс аймгийн харьяат гурван иргэн Улаанбаатар хотод Covid-19 авсан. Үүнтэй холбоотойгоор 48 цагийн хөл хорио тогтоож, тандалт судалгаагаар 154 хүний шинжилгээг Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт хийлгэсэн. Бүх иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан учраас өндөржүүлсэн бэлэн байдлын шар зэрэгт шилжиж, сургууль, цэцэрлэг, спорт заал гэх мэтчилэн сургалтын үйл ажиллагаа болон автомашины орж, гарах хөдөлгөөнийг нээлээ. Гэхдээ олон нийтийг хамарсан хурал цуглаан, баяр наадам, тэмцээн зохион байгуулахгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *