Categories
мэдээ нийгэм

Өвлийн улиралд холестриныг бууруулах аргууд DNN.mn

Өвлийн улиралд айл бүрд өөх тосны хэрэглээ нэмэгддэг. Хэт их өөх тостой хоол идэх нь цусан дахь холестерины хэмжээг нэмэгдүүлдэг. Иймд холестерины хэмжээгээ хянаж судас хатуурах, цусны даралт ихсэх, таргалалт зэрэг эмгэгээс урьдчилан сэргийлээрэй.

Холестерин

Хүнсний бүтээгдэхүүнд агуулагдах ханасан өөх, тос бөгөөд цусан дахь хэвийн хэмжээ нь 200 мг юм. Хүн өдөрт 300 мг-аас ихгүй холестериныг хүнсээр авах ёстой. Цусан дахь холестерин бэлгийн, бөөрний дээд булчирхайн гормон, Д амин дэм, хоол боловсруулахад оролцдог цөсний хүчлийг бий болгоход оролцдог.

Холестерин хоёр төрөл байдаг:

  • Өндөр нягтралтай липопротеин буюу “сайн холестерин”- артерийн судсыг цэвэрлэх үүрэгтэй, хэмжээ нь их байх тусмаа сайн
  • Бага нягтралтай липопротеинбуюу “муу холестерин”-судасны хананд наалдаж, улмаар бөглөрөл, нарийсал үүсгэдэг тул цусан дахь хэмжээ нь бага байх тусмаа сайн.

Цусны холестериныг хэрхэн бууруулах вэ?

Шинжилгээгээр холестерины хэмжээ их гарсан бол ханасан өөх тос ихтэй хүнс болох үхэр, хонины мах, цөцгийн тос, өрөм, цөцгий, бяслаг, транс тос, тослогийг бууруулах хэрэгтэй. Улмаар загас, тахианы мах, тослог багатай сүү, тараг, эрдэнэшиш, наранцэцэг, буурцгийн тосыг хоолондоо хэрэглэх нь зүйтэй. Мөн чидуны, рапсын, гүнждийн тос, авокадо, самар, самрын тос нь цусан дахь холестерины хэмжээг бууруулдаг.

Хэт их өндөг идэх хэрэггүй

Өндөгний шар нь холестерин агуулдаг. Иймд өндгийг долоо хоногт гурваас илүүг хэрэглэхгүй байх, эсвэл цагааныг нь чөлөөтэй хэрэглэж болно.

Биеийн жингээ хянах

Биеийн жин 0,5 кг-аар нэмэгдэх бүрд холестерины хэмжээ хоёр дахин ихсэж байдаг. Хоолны дэглэм барихдаа 2/3 нь жимс, ногоо, үр тариа, 1/3 нь мах, сүүн бүтээгдэхүүн хэрэглэвэл зохистой.

Жимс, жимсгэнийн хэрэглээ

Жимсэнд мөн пектин байдаг. Олон төрлийн жимс идэх нь ашигтай. Жишээ нь өдөрт тал жүржөглөө идсэн бол бага үдэд 1 алим, үдийн хоолонд тал апельсин идэхэд холестериныг мэдэгдэхүйц бууруулна. Мөн эслэг, хивэг, арвайн гурил, үр тариа хэрэглэх нь пектинээс гадна холестерины эсрэг үйлчилдэг.

Холестерийг бууруулах дадал:

  • Өдөрт 1-2 лууван идэх нь цусан дахь холестерины хэмжээг 10-20 хувиар бууруулна
  • Үхрийн мах, гэхдээ бага хэмжээгээр үхрийн махыг өдөрт 100-180 мг-аас илүүгүй хэрэглэх
  • Тослоггүй сүү нь элгэнд холестерин үүсэхийг саатуулдаг тул өдөр бүр нэг аягыг уувал сайн
  • Түүхий сармис нь цусыг өөх тосноос цэвэрлэх үйлчилгээтэй. Харин чанаж болгох нь холестерин бууруулах чадварыг алдагдуулдаг
  • Витамин РР, С, Е, кальци, идэвхжүүлсэн нүүрс зэрэг нь холестерин бууруулах үйлчилгээтэй тул эмчийн зааврын дагуу хэрэглэж болно
  • Өдөрт хоёроос дээш аяга кофе уудаг хүмүүсийн холестерин хэвийн хэмжээнээс их байсан байна. Чанадаг кофе уусгадаг кофег бодвол холестериныг илүү нэмэгдүүлдэг гэдгийг Финляндын эрдэмтдийн судалгаа харуулжээ
  • Тамхи татдаг хүмүүсийн цусанд “сайн холестерин”-ы хэмжээ бага байдаг. Тамхиа хаяхад “сайн холестерин”-ы хэмжээ хурдан хугацаанд мэдэгдэхүйц нэмэгддэг байна
  • Судасны хананд хуримтлагдсан холестерины бөөгнөрлийг биеийн тамир, дасгал хөдөлгөөн хийснээр багасгаж болно. Дасгал нь хоол идсэний дараа цусыг өөх тосноос цэвэрлэх нэг арга юм. Өөх тос цусанд удаан хуримтлагдахгүй бол судасны хананд бага хэмжээгээр үлдэнэ
  • Тайвшрах дуу хөгжим сонсох, бясалгах нь цусан дахь холестерины хэмжээг бууруулахад тустай байдаг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *