Улаангом суманд 160 метр квадрат талбайтай, жилийн дөрвөн улирлын турш ашиглах боломжтой өвлийн хүлэмж ашиглалтад орлоо.
Тодруулбал, Азийн хөгжлийн банкны Японы ядуурлыг бууруулах сан, ХХААХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Хоршоолсон хэлбэрээр ногооны аж ахуй эрхлэх замаар өрхийн амьжиргааг сайжруулах 9192-МОН” төслийн хөрөнгө оруулалтаар тус хүлэмжийг байгуулжээ. Энэхүү “Өвлийн нарлаг хүлэмж”-ийг барих ажлыг орон нутгийн “Оточ буян” компани гүйцэтгэж, энэ сарын 12-ны өдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.
Тус ажлыг ХХААХҮЯ-аас томилогдсон ажлын хэсэг хүлээн авч, цаашид хариуцан ажиллуулах “Комплекс хүлэмжид байц” хоршоонд хүлээлгэн өгсөн юм.
Увс аймагт өвлийн хүлэмжийн аж ахуй эрхлэх ажлыг өнгөрсөн жил Тариалан сумаас эхлүүлсэн бөгөөд энэ нь үр дүнтэй хэрэгжсэн тул ийнхүү хоёр дахь хүлэмжийг байгуулаад байна.