Categories
мэдээ нийгэм

“Өвлийн гоёл 2015” үзэсгэлэн болж байна

Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй “Өвлийн гоёл 2015” үзэсгэлэн худалдаа “Мишээл экспо” төвд өнөөдөр үргэлжилж байна.

Тус үзэсгэлэн өчигдөр нээлтээ хийсэн бөгөөд хэрэглэгчдэд өвлийн хувцас, шинэ жилд зориулсан бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр авах боломжийг олгожээ.

100 гаруй байгууллага оролцож байгаа уг үзэсгэлэн маргааш өндөрлөх юм байна. Үзэсгэлэнд өвлийн хувцас, шинэ жилийн баярын бэлтгэлд зориулсан бүхий л бараа бүтээгдэхүүн бүхий томоохон их дэлгүүр, ААН, иргэд оролцож байгаа аж.

Тухайлбал, нэхий, ноос ноолууран, үслэг эдлэл гоо сайхны бараа бүтээгдэхүүн болон гоёлын даашинз, гоёл чимэглэл гацуур мод, баярын ширээний амттанууд зэрэг төрөл бүрийн бүтээгдэхүүнүүд дэлгэгджээ. “Мишээл Экспо” төвөөс шинэ жилд зориулан хамгийн сүүлийн үеийн “Christmas sale”-ийг зарласан байна.

Эндээс шинэ жилийн болоод өвлийн хэрэгцээгээ хангаж амжаагүй иргэд бүгдийг нэг дороос худалдан авах боломжтой юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *