Categories
мэдээ нийгэм

“Өв соёл үндэсний дархлаа” сэдэвт илтгэлийн уралдаан болов

Хөвсгөл аймгийн Боловсрол соёл урлагийн газраас соёлын өвийг эрэн сурвалжлах, судалгааны эргэлтэнд оруулах, хадгалалт хамгаалалтыг нь сайжруулах, монгол хүнийг багаас нь соёл уламжлалаа дээдэлдэг иргэн болгон төлөвшүүлэх зорилтын хүрээнд “Өв соёл үндэсний дархлаа” сэдэвт илтгэлийн уралдааныг зохион байгуулав.

Уралдааны эхний шат дөрөвдүгээр сард зарлагдаж, 20 гаруй илтгэл ирснээс шилдэг найман илтгэл дараагийн шатанд шалгарчээ. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 10-нд болж шилдэг найман илтгэлээс Цагааннуур сумын өвийн ажилтан З.Өөдөс “Цаа сэтэрлэх уламжлалт зан үйл сэдэвт бүтээл тэргүүн байрт шалгарсан бол дэд байрт Цагаан-үүр сумын өвийн ажилтан Д.Далайжаргалын “Нутгийн ардын дууны онцлог сэдэвт бүтээл, гуравт Рашаант сумын өвийн ажилтан С.Түмэннасангийн “Монголын анхны аспирант, толь зүйч, дуун хөрвүүлэгч, түүхч Мэргэн гүн Гомбожав” гэсэн бүтээл шалгарчээ.

Тэргүүн байрт шалгарсан Цагааннуур сумын өвийн ажилтан З.Өөдөс “Цаа сэтэрлэх зан үйл” сэдэвт бүтээлд үндэсний цөөнх цаатангуудын хувьд Цаа сэтэрлэх зан үйл өнөө үед мартагдаж, зөвхөн цаагаар биенес хийх, ашиг олох арга хэрэгсэл болсон тухай өгүүлжээ. Мөн хуучин уламжлалаа сэргээж, мартагдаж буй зан үйлээ хойч үедээ өвлүүлэх, сэргээх, буян заяагаа даатгах тухай илтгэлдээ онцолжээ. Сэтэрлэсэн цаа нь цаатангуудын ахуй амьдрал, амь насыг нь дааж явдаг гэсэн эртний бөөгийн зан үйлтэй холбоотой зан үйл ажээ. Илтгэлийн уралдааныг Нийгмийн бодлогын хэлтсийн соёл урлаг, спорт хариуцсан мэргэжилтэн Д.Оюун, БСУГ-ын мэргэжилтэн Х.Баасансүрэн нар шүүж шилдэг илтгэлийг тодруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *