Categories
мэдээ нийгэм

Уурхайн нурангид дарагдсан гурван иргэний амийг аварчээ

uurhaiНалайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-гийн уурхайн амны тунель тасарч гурван хүн дарагдчихлаа гэсэн дуудлага ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангид иржээ.

Албан хаагчид дуудлагын дагуу ослын газарт очиж хайгуул хийхэд уурхайн налуу ам 20 метрийн гүнд нуралт үүсч, хоёр бэхэлгээний нуруу тасарч, нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан байна.

IMG_0504

Иймээс аврагчид шуурхай арга хэмжээ авч ажиллан, уурхайн нурлыг сэтэлж, трубагаар агааржуулалт хийн, бэхэлгээ тавьж, 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөсөн байна.

Аврах ажиллагаа гурван цаг гаруй үргэлжилсэний эцэст нурангид дарагдсан иргэдийг эсэн мэнд гаргаж, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлгийн байгуулагад хүлээлгэн өглөө.

Ослын дуудлагаар аврах хоёр бүлэг ажиллалаа.

IMG_0531

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *