Categories
мэдээ нийгэм

Уурхайн гүнд орсон гурван хүний нэгийнх нь цогцсыг гарган авчээ

Өчигдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Нутгийн анар” ХХК-ийн Бүрэнцогтын уурхай руу орсон гурван хүн сураггүй болжээ. Энэ талаарх дуудлагыг аймгийн онцгой байдлын хэлтэс өчигдөр буюу 16-ны өдрийн 16:45 иржээ. Тэд БНХАУ-ын иргэд байжээ. Нэг иргэний цогцсыг өчигдөр оройн 22:20 цагт гаргажээ. Харин хоёр хүн нь олдохгүй байгаа учраас эрлийн ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *