Categories
гадаад мэдээ

Уур амьсгалын нөлөөллийн улмаас Tesla компани биткойн авахаа зогсоолоо

Tesla будет продавать электромобили за Bitcoin

Tesla компани уур амьсгалын өөрчлөлтийн улмаас биткойн авахаа зогсоохоор болжээ. Энэ талаар үүсгэн байгуулагч Илон Маск твиттер хаягаараа мэдэгдсэн ба мэдэгдлийн дараа Tesla компанийн хувьцаатай хамт биткойны ханш 10 хуваарь уналаа.

Tesla компани өнгөрсөн гуравдугаар сараас эхлэн автомашинаа биткойноор худалдаалж эхэлсэн. Гэвч зарим хөрөнгө оруулагчид биткойн олборлоход зарцуулдаг эрчим хүч нь уур амьсгалын өөрчлөлтийг хурдасгаж байна хэмээн шүүмжилсэн юм.

Илон Маск “Биткойн бол гайхалтай санаа. Гэвч байгаль орчны нөлөөлөл нь их байгаа үед ашиглаж чадахгүй” хэмээв. Биткойн олборлоход зарцуулдаг эрчим хүчийг үйлдвэрлэхийн тулд маш их түлш, нүүрс шатаадаг нь судалгаагаар тогтоогдсон бөгөөд үүнийг нөхөн сэргээгдэх эрчим хүчээр сольсон цагт биткойныг зөвшөөрнө хэмээн Маск хэлсэн байна.

Tesla хоёрдугаар сард 1.5 тэрбум ам.доллараар биткойн худалдаж аваад байсан бөгөөд биткойны ханш өсөхөд Илон Маскийн худалдан авалт ихээхэн нөлөөлсөн юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *