Categories
мэдээ нийгэм

Уулын спортын тамирчин Э.Уранболор төрөлдөө тэргүүлжээ

ЗурагКиргизийн нутаг дахь Памирын нуруунд наймдугаар сарын 23- 25-нд зохион байгуулсан “Lenin Peak Sky Marathon” тэмцээнд оролцсон манай улсын“Улаанбаатар хайкинг” клубын тамирчид I болон III, IY байр эзэлжээ.

Киргиз улсын тамирчин Вячеслав Шейко Үндсэн отгоос оргил /7134м/ хүртэл 6 цаг 40 минут гүйж тэргүүн байрт шалгарсан бол бусад тамирчид хүчтэй салхины улмаас 6400 м өндрөөс тэмцээнийг дуусгасан байна.
Харин “Раздельная” оргил /6148 м/ буюу сонгодог замын 3-р отог хүртэлх уралдаанд Улаанбаатар аялагч клубын тамирчин Наранчулууны Отгонбат эрэгтэй төрөлд III байр эзэлсэн бол эмэгтэйчүүдийн төрөлд Эрдэнэбилэгийн Уранболор тэргүүн байрт шалгарлаа. Мөн уг төрөлд Болдбаатарын Ариунтуул, Мятавын Болор-Эрдэнэ нар III, IY байр эзэд болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *