Categories
нийгэм цаг-үе

Уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ DNN.mn

Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, ялангуяа өнөөдөр Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн зүүн, Хэнтийн нутгаар ахиухан хэмжээний бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 09-р сарын 15-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн төв болон зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутаар солигдмол үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур ихэнх нутгаар сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 19-24 хэм, бусад нутгаар 13-18 хэм дулаан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *