Зээлийн хүү өмнөх саруудаас хоёр хувиар буурсан статистик мэдээлэл байна. Үүнийг дагаад хадгаламжийн хүү ч буурсан юм.
Улсын хэмжээнд цалингийн зээл 18.5, тэтгэврийнх 17.5, ипотекийнх банкуудын дундаж хүү 12 хувьтай байна. Мөн бизнесийн зээл 17.4, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт олгох зээлийн хүү 12.2 хувьтай байгаа статистик мэдээлэл гарчээ.
Хамгийн өндөр хүүтэй зээл уул уурхайн салбарт буюу 19.6, барилгын салбарт олгох зээлийн дундаж хүү 18.8 хувь байна. Худалдааны салбарт 14.4, үйчилгээнийхт 17.8 хувьтай байгааг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын дарга Д.Ган-Очир онцоллоо.