Categories
мэдээ нийгэм

Уул уурхайн ажилчдыг вакцины II тунд хамруулж эхэллээ

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын I тунд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын 25 мянга орчим ажилтан хамрагдсан байна.

Харин II тунд “Тавантолгой”, “Нарийн сухайт”, “Айл баян”-ы уурхайн ажилчдыг эхний ээлжинд вакцинжуулалтад хамруулахаар боллоо.

ЗХЖШ-ын явуулын баг дархлаажуулалтыг гурван чиглэлд хийх бөгөөд өнөөдрөөс дээрх чиглэлийн уурхайнуудад дархлаажуулалтыг эхлүүлсэн байна. Чиглэл бүрд эмнэлгийн 10 ажилтантай бүрэлдэхүүн, түргэн тусламжийн нэг машин вакциныг тээвэрлэх ба түргэний гурван машиныг ЗХЖШ-аас гаргах юм. Дээрх уурхайнуудын ажилчдыг дархлаажуулалтанд хамруулсны дараа бусад чиглэлийн уурхайн ажилчдад вакцин хийх ажил үргэлжлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *