Categories
мэдээ цаг-үе

УЦУОШГ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна DNN.mn

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар тогтуун байна

Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2022 оны 12 дугаар сарын 07-ноос 12 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

8-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 8-нд говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 9-нд тал, хээрийн нутгаар, 10-нд нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -40…-45 градус, өдөртөө -25…-30 градус, Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -17…-22 градус, өдөртөө -8…-13 градус, бусад нутгаар шөнөдөө -25…-30 градус, өдөртөө -14…-19 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *