Иргэд байртай, сууцтай болох олон арга сэдэж байна. Дэлхийн олон оронд иргэдийн амьжиргааны үндсэн нөхцөл орон сууц байдаг.
Өнөөдөр Улаанбаатар хотод 180 мянган өрх утаа, хөрсний бохирдлын голомт болон амьдарч байна. Нөгөө талдаа 30 мянган орон сууц эзнээ хүлээн, компанийн захирлууд өдөр ирэх бүр зээлийн хүүнд шатааж байна.
Энэ байдал ирэх хавар хүртэл үргэлжилбэл Ерөнхий сайд маань яаж ч “ажиглаад” засах боломжгүй. Харин энэ байдлыг засах арга байгаа тухай эдийн засагч санал дэвшүүлж байна. Түүний үзэж буйгаар бол эхний ээлжинд эзэнгүй орон сууцнуудыг байрлал харгалзахгүй хашааны газраар солих ёстой гэнэ. Гэхдээ нэг дор байрлалтай 15-аас доошгүй хашааны эзэд энэ хөтөлбөрт хамрагдана. Дэлхийн зах зээл дээр урт хугацааны зээл 2-3 хувийн хүүтэй байгаа аж.
Энэ зээлд төр баталгаа гаргаж өгснөөр барилгын компаниудын эхний төлбөрийг хийх боломж бүрдэнэ. Улмаар сулласан газрыг дуудлагаар худалдаж дараагийн санхүүжилтийг босгоно. Өөр зам байгаа талаар судалгаа явагдаж байна. Гэхдээ бараг л байхгүй болов уу.
Х.БАТ
One reply on “Утаанаас салах ганц арга”
do i need a doctor prescription to buy priligy Forest plots of Risk Ratio