Categories
мэдээ спорт

Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргаас, монголчууд хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртлээ

Олон улсын теннисийн холбооноосталбайн теннисийн 14 хүртэлх насны Азийн аварга шалгаруулах тэмцээнийг Тайландад зохион байгууллаа. Өнгөрсөн өдрүүдэд болсон уг тэмцээнээс Э.Ангараг ахлагчтай манай баг тамирчид хоёр мөнгө, дөрвөн алтан медаль хүртжээ. Тамирчид өчигдөр эх орондоо ирсэн бөгөөд алт, мөнгөн медальт тамирчдаа угтах арга хэмжээг Монголын теннисийн холбоо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулж, баяр хүргэсэн юм.

Тэмцээнийг тодруулбал, 14 хүртэлх насны “Азийн дивизэнаварга-II” буюу хоёрдугаар шатны цуврал тоглолтуудад Б.Эрхбилгүүн, Б.Хатансүйх, Ч.Маралгоо, П.Ундрах нар оролцжээ. Тамирчид нийт 10 гаруй удаагийн тоглолт хийснээс Ч.Маралгоо ганцаарчилсан төрөлд хоёр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн Ч.Маралгоо, Ч.Марта нар эмэгтэй хосын төрөлд хоёр удаа нэгдүгээр байрт шалгарч хошой алтан медалийн эздээр тодорсон байна. Түүнээс гадна Б.Эрхбилгүүн, Б.Хатансүйх, П.Ундрах нар амжилттай тоглолтуудыг хийж зэрэглэлээ ахиулахын зэрэгцээ дараагийн тив, дэлхийн тэмцээнүүдэд оролцох эрхээ авсан байна.

Ази тивийн, талбайн теннисийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хошой алтан медальт Ч.Маралгоотой цөөн хором ярилцсанаа хүргэе.

-Баяр хүргэе. Оролцоод ирсэн тэмцээнийхээ сонин сайхнаас хуваалцаач?

-Баярлалаа. Өсвөрийн талбайн теннисийн Азийн аваргийн тэмцээнд оролцож алтан медаль хүртээд ирлээ. Тэмцээн сайхан болсон. Эхлээд ганцаарчилсан төрөлд тоглож хоёр мөнгөн медөль хүртэж, дараа нь хосын төрөлд тоглож алтан медаль хүртлээ.

-Өмнө нь ийм том тэмцээнүүдэд оролцож, амжилт гаргаж байсан уу?

-Хоёр жилийн өмнө буюу 12 настайдаа оролцож байсан. Өнөө жилийн тэмцээн илүү өргөн хүрээг хамарсан бөгөөд сонирхолтой тоглолтууд олон гарсан.

-Энэ жилийн тэмцээний өнгө хэр байв. Хамгийн хүчтэй өрсөлдөгчтэй орон хаанах байв?

-Бүхий л тамирчид сайн байлаа. Тэр дундаа Ираны тамирчид их сайн байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *