Categories
мэдээ спорт

Өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн болно

Нийслэлийн 375 жилийн ойн өдрийг тохиолдуулан хүүхдийг хөгжүүлэх, оюуны чадвар суулгах ажлын хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрэмжит өсвөрийн шатарчдын “Их нүүдэл” тэмцээн 10 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд болно. Нэрэмжит тэмцээн зохион байгуулахад шаардагдах 11 сая 225 мянган төгрөгийг Нийслэлийн ЗДТГ-ын батлагдсан урсгал зардлын Төрийн нэрийн өмнөөс гүйцэтгүүлсэн ажил, үйлчилгээний зардлаас санхүүжүүлэхээр шийдвэрлэлээ. Өсвөрийн шатарчдын тэмцээнийг Нийслэлийн Боловсролын газраас удирдамж гарган, зохион байгуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *