Categories
мэдээ спорт

Өсвөрийн хөлбөмбөгчид Японы багтай эхний тоглолтоо хийнэ

Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуудаг 16 хүртэлх насны аварга шалгаруулах тэмцээн 2016 онд Энэтхэг улсад болно. Бүсийн аваргын “К” хэсгийн тоглолт өнөөдөр Монголд эхлэх гэж байна. Уг тэмцээнд Монгол, Япон, Хонконгийн шигшээ баг өрсөлдөнө. Монголын өсвөрийн хөлбөмбөгчид өнөөдөр 16.00 цагт эхний тоглолтоо Японы багтай хийх юм.

Монголын багийн ахлах дасгалжуулагчаар Сербийн Войслав Бралушич ажиллаж байгаа бол туслахаар улсын шигшээ багийн тамирчин П.Гарьдмагнайг сонгожээ. Манай багийнхан Хятадын шигшээтэй 10 хоногийн хамтарсан бэлтгэл хийж, улмаар “Торгоны зам” цомын тэмцээнд оролцоод ирсэн юм. Түүнчлэн лигийн шилдэг багуудтай нөхөрсөг тоглолт хийсэн юм.

Тэмцээний тасалбар 5000 төгрөгийн үнэтэй юм байна. Та бүхэн баг тамирчдаа дэмжээрэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *