Categories
мэдээ спорт

Өсвөрийн ДАШТ-нд явах бүрэлдэхүүн тодорхой болжээ

2015
оны өсвөрийн ДАШТ гурван төрлөөр энэ оны наймдугаар сарын 25-30-ны
өдрүүдэд Босни-Герцеговина улсын Сараево хотын “Amel Beckovic” спортын
ордонд болно.

Тэмцээнд 1998-1999 онуудад төрсөн, 16-17 насны хөвгүүд 42, 46, 50, 54,
58, 63, 69, 76, 85, 100, охидууд 38, 40, 43, 46, 49, 52, 56, 60, 65, 70
кг-ын жингүүдэд барилдана. Жин тус бүрт эхний гурван байр эзлэсэн
бөхчүүдэд алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл олгоно. Төрөл бүрд эхний
гурван байр эзлэсэн багуудад цом гардуулна.

Өсвөр үеийн ДАШТ-ний хувьд хөвгүүдийнх нь 1975-1999, 2011-2015 онуудад
21 дэх, охидуудынх нь 1988-1999, 2011-2015 онуудад 17 дахь удаагаа болж
байна. ДБНХ-ны Товчооны гишүүдийн хуралдааны шийдвэрээр 2011 оноос эхлэн
өсвөр үеийн ДАШТ-ийг жил бүр тогтмол явуулж байна.

Өсвөр үеийн ДАШТ-нээс манай хөвгүүд алт 1, мөнгө 2, хүрэл 2, охидууд
мөнгө 2, хүрэл 5 нийт 12 медаль хүртээд байна. Өнгөрсөн жил хөвгүүдийн
76 кг-ын жинд З.Сумьяабазар, 46 кг-ын жинд Н.Насанбуян хүрэл, охидын 43
кг-ын жинд Б.Мөнхнар хүрэл медаль хүртэж байсан.

Энэ удаагийн өсвөр үеийн ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдхүүнийг дор толилуулж байна.


Хөвгүүд:

42 кг Мөнхжаргалын Батсүрэн, Ховд аймаг, өсвөрийн улсын аварга
50 кг Болдын Түмэнцогт, БТСДуС, өсвөрийн улсын аварга
58 кг Төмөр-Очирын Тулга, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл, хошой алтан медальт, азийн өсвөрийн аварга
69 кг Батсуурийн Отгонбаяр, Өвөрхангай аймаг, өсвөрийн улсын аварга
85 кг Төмөрбаатарын Мөнгөншагай, Баянгол дүүрэг, 73 дугаар сургууль,
өсвөрийн УАШТ-ний алт, мөнгө, Азийн өсвөр үеийн аварга шалгаруулах
тэмцээний хүрэл медальт

Охид:

40 кг Энхтөрийн Сүрэн, Ховд аймаг, өсвөрийн УАШТ-ний мөнгөн медальт
43 кг Өлзийсайханы Пүрэвсүрэн, Баянхонгор аймаг, өсвөрийн улсын 3
удаагийн аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл
медальт
46 кг Нямсүрэнгийн Хулан, ”Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний мөнгө, хүрэл медальт
52кг Нандинцэцэгийн Анударь, Чингэлтэй дүүрэг, өсвөрийн УАШТ-ний алт,
хүрэл, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт
56 кг Батчулууны Содбилэг, Булган аймаг, “Алдар” спорт хороо, өсвөрийн УАШТ-ний алт, хүрэл медальт
60 кг Энхбатын Цолмонтуяа, Завхан аймаг, “Цагаан-Уул агуйт” клуб, өсвөрийн УАШТ-ний алт, мөнгөн медальт
65 кг Энх-Амарын Даваанасан, Чингэлтэй дүүрэг, БТСДуС, өсвөрийн улсын
хошой аварга, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл
медальт, хоёр дах удаа оролцож байна
70 кг Бямбадоржийн Цэцэгбаяр, ”Арслан” клуб, өсвөрийн УАШТ-ний хүрэл,
хошой алт, Азийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл
медальт

Дасгалжуулагчид:

Цогбадрахын Гантөгс, ҮБТДС-ын багш, “Арслан” клубын дасгалжуулагч
Совдын Мөнхдуулдах, Баянхонгор аймгийн Биеийн тамир, спортын хорооны дасгалжуулагч
Ганбаатарын Пүрэвбаатар, БТСДуС-ийн багш
Паламын Чулуунбаатар, чөлөөт бөхийн дасгалжуулагч

Шүүгч:

Цэрэндагвын Сэрээтэр, МЧБХ-ны Шүүгчдийн зөвлөлийн дарга, олон улсын шүүгч

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *