Categories
мэдээ спорт

Өсвөрийн бөхчүүд БНСУ-ыг зорив

Биеийн тамир, спортын дунд сургууль болон
БНСУ-ын нийслэл Сөүл хотын Хангуг дүүргийн Биеийн тамир, спортын дунд сургууль
хоорондын Хамтын ажиллагааны төлөвлөгөөний дагуу тус сургуулийн багш
Г.Пүрэвбаатар удирдсан 14-17 насны 7 эрэгтэй, 3 эмэгтэй нийт 10 бөх тус улс руу
мордлоо. Манай өсвөрийн бөхчүүд Өмнөд Солонгосын үе тэнгийн бөхчүүдтэй
нэгдүгээр сарын 22-30-ны өдрүүдэд хамтарсан бэлтгэл хийж 31-ний өдөр АНУ, БНСУ,
Монгол, Японы өсвөрийн бөхчүүдийн нөхөрсөг уулзалт тэмцээнд оролцоно. Хангуг
дүүргийн Биеийн тамир, спортын дунд сургуулийн чөлөөт бөхийн ангийн өсвөрийн
бөхчүүд өнгөрсөн онд БТСДуС-д зочилж хамтарсан бэлтгэл хийж байсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *