Чили Улсын Сантьяго хотноо жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ-д оролцохоор Монгол улсын шигшээ баг өмнөд америк тивийг зорилоо. Тус тэмцээнд дэлхийн 68 улсын эрэгтэй 235, эмэгтэй 206 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгсөн бөгөөд манай улсаас 14 тамирчин зодоглоно. Тэднийг “Монголын жүдо академи”-ийн дасгалжуулагч ОУХМ, олон улсын шүүгч, Л.Лувсандэмбэрэл, “Боржин төв” дэвжээний дасгалжуулагч, олон улсын шүүгч Д.Алтантуяа, Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч С.Баяржаргал нар дасгалжуулах юм байна.
ДАШТ-д оролцох Монгол Улсын баг:
Хөвгүүд:
50 кг: Ганбүргэдийн Тэмүүжин /Чингэлтэй дүүрэг/
Бямбажавын Цогт-Очир /”Хангарьд” спорт хороо/
55 кг: Бямбасүрэнгийн Сүхбат /Баянзүрх дүүрэг, “Женко” клуб/
60 кг: Баянмөнхийн Нармандах / Баянзүрх дүүрэг, “Женко” клуб/
Батбаатарын Намуунбаяр /Монголын жүдо академи/
73 кг: Батхуягийн Адъяасүрэн /Сүхбаатар аймаг/
Гантулгын Мөнх-Эрдэнэ /ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо/
81 кг: Сэргэлэнгийн Мөнхбаяр /Булган аймаг/
Охид
44 кг: Ганболдын Бүрнээбаяр /”Боржин төв” дэвжээ/
Баасансүрэнгийн Ойдовчимэд /Хан-Уул дүүрэг, “Женко” клуб/
48 кг: Эрдэнэдалайгийн Нүрзэдмаа /Баянхонгор аймаг/
52 кг: Лхагвасүрэнгийн Сосорбарам /Баянхонгор аймаг/
57 кг: Цэрэнжавын Цэрэндолгор /Чингэлтэй дүүрэг/
70 кг: Саранцэцэгийн Лхагвадулам /Чингэлтэй дүүрэг/