Categories
мэдээ нийгэм

Өсвөр насны хүүхэд газ үнэрлэн амиа алджээ

Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдөр хүн амины нэг хэрэг бүртгэгджээ.Түүнчлэн 17 настай хүү ахуйн хэрэглээний газ үнэртэж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн XVI хорооны нутаг дэвсгэр буюу 44 дүгээр сургуулийн хажууд байх 74 дүгээр байрны ойролцоо тус дүүргийн оршин суугч 17 настай, эрэгтэй Н ахуйн хэрэглээний газ үнэртэж амь насаа алдсан болох нь тогтоогджээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж байгаа аж. Мөн Баянзүрх дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт 12 настай, эрэгтэй А ахуйн хэрэглээний газ үнэртэж, ухаан алдсан байдалтай эмнэлэгт хүргэгдсэн байна. Тиймээс эцэг, эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *