Categories
мэдээ спорт

Усанд сэлэлтээр Олимпийн эрх авлаа

Өчигдөр болсон эмэгтэйчүүдийн 100 метрийн өврөөр даллах төрөлд олон улсын хэмжээний мастер Б.Энххүслэн 59.31 секундын амжилтаар мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр энэ амжилтаараа ирэх аравдугаар сард Аргентид болох залуучуудын III олимпийн наадмын эрхийн нормативыг биелүүлсэн байна. Тайландын усанд сэлэлтийн өсвөр үеийнхний улсын аварга шалгаруулах тэмцээн эдгээр өдрүүдэд Бангкок хотод болж байгаа. Тус тэмцээнд дасгалжуулагч Х.Батболдын удирлага дор манай баг тамирчид амжилттай оролцож байна.

Сонирхуулахад, Б.Энххүслэн нь 16 зайд Монгол Улсын дээд амжилтыг эзэмшиж буй тамирчин юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *