Categories
мэдээ нийгэм

Ус ашигласны төлбөрөө төлөөгүй уул уурхайн компаниудыг нэрлэлээ

Өмнөговь аймгийн татварын газрын 2015 оны тайлан гарчээ. Тус тайланд дурдсанаар, Өсөхзоос, Энержи ресурс, Монголын алт, Чинхуа Мак нарийн сухайт компаниуд 75-222 сая төгрөгийн үйлдвэрлэлийн зориулалттай ус ашигласны төлбөрийн өртэй гэсэн байна.

Монгол улсын байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд зааснаар, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогыг дараа сарын 10-ны өдрийн дотор орон нутгийн төсөвт төлж, төлбөрийн жилийн тайланг дараа оны 1-р сарын 10-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушааж эцсийн тооцоо хийх ёстой. Одоогийн байдлаар тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн байгууллагуудаас 31 татвар төлөгч татвараа төлөөд байгаа аж. Харин алтайн өвөр говийн сав газрын захиргаанаас мэдээлснээр, 100 шоометрээс дээш ус ашиглагчтай гэрээтэй ажилладаг ба нийт зургаан аж ахуйн нэгжтэй гэрээтэй ажилласнаас 66 хувийн татварын хөрөнгийг улсын төсөвт оруулан ажилласан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *