Төрийн орон сууцны корпорацийн ерөнхий захирал Ж.Хичээнгүйтэй уулзаж ярилцлаа.
-ТОСК-ийг их хэмжээний өртэй гэх мэдээлэл бий, энэ үнэн үү?
Тийм ээ, их хэмжээний өрийн асуудал бий.
-Ямар учраас, хэзээ хуримтлагдсан өр юм бэ?
ТОСК-оос Хан-Уул дүүрэгт орон сууцны Буянт-Ухаа 1, 2 хорооллыг барихад зориулж Монгол Улсын Хөгжлийн Банкнаас 196 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. Эдгээр зээлийн хувьд эргэн төлөлт нь хэвийн явж байгаа, зарим нь хугацаа хэтэрсэн зээл ч байгаа. Өмнөх удирдлагуудын үед зээл болон зээлийнхүүгээхугацаандаа тө- лөөгүйн улмаас хуримтлагдаж их хэмжээнии өр үүссэн.
–Энэ зээл, өрийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
-Би 2016 оны 10 сард дансандаа 50 сая төгрөгтэй, цалингаа тавих мөнгөгүй байгууллагыг хүлээж авсан. 2013-2014 оны хооронд үндсэндээ зээлийн эргэн төлөлт хийгээгүй.
2015-2016 онд л 26,5 тэрбум төгрөгийн зээл, хүүг эргэн төлсөн, бусад нь өр болж үлдсэнээс байдал хүндэрсэн байсан. Бид Мон- гол Улсын Хөгжлийн банктай олон удаагийн яриа хэлэлцээр хийж, зарим гэрээнд өөрчлөлт оруулан, зээлийг төлөх ажлыг зохион байгуулж ажилласнаар чамлахааргүй үр дүнд хүрсэн. Зөвхөн 2017 онд л гэхэд ТОСК 30,7 тэр- бум төгрөгийн орлого төвлөрүүлж, 95.5 тэрбум төгрөгийн зээл, зээлийн хүү төлсөн. Үүний зэрэгцээ үйл ажиллагааны зардлаа бууруулж, тодорхой хэмнэлт гаргасан. Үндсэндээ данс нь улайсан байсан байгууллагыг ашигтай ажиллуулж чадлаа. Мөн зарим хөрөнгө оруулалт нэрийн доор бусдад хууль бусаар олгосон санхүүжилтын асуудлыг хууль, шүүхийн байгууллагуудаар шийдвэрлүүлээд явж байна. Одоогоор шүүхийн шийдвэрийн дагуу бусдаас авах 5,5 тэрбум төгрөгийн авлага бий.
-Тулгамдаж буй асуудал?
Тулгамдсан асуудал бол өрөө барагдуулж дуусгах, авлагын асуудлыг шийдвэрлэх ажил. Засгийн газрын 38, 169 дүгээр тогтоолоор Түрээсийн орон сууцны санд шилжүүлсэн орон сууцны төлбөр 82,3 тэрбум төгрөг, Засгийн газрын 48, 60 дугаар тогтоолын хүрээнд худалдан авсан Хөдөлгөөнт тоног төхөөрөмжийн зардал 25,2 тэрбум төгрөг, нийт 107,5 тэрбум төгрөгийн авлага, Засгийн газрын 118 дугаар тогтоолын хүрээнд Юнайтед прожект групп ХХК нь ТОСК ТӨҮГ-ийн нэрийг ашиглаж Хөгжпийн банкнаас авсан 50,0 сая ам.долларын зээл зэрэг авлагуудыг БХБЯ, СЯ, Хөгжпийн банктай хамтран шийдвэрлэхээр чармайн ажиллаж байна. Эдгээр авлагын асуудлуудыг шийдвэрлэснээр “ТОСК” ТӨААТҮГ нь санхүүгийн хүндрэлээс гарч, цаашид алдагдалгүй ажил- лах бүрэн боломжтой болно.
-Энэ ажлыг авснаас хойш нэмж зээл авсан уу?
Өрийн асуудлаас болж зээл авах боломж хязгаарлагдмал байна. Тиймээс өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байна. Ажил авсанаас хойш ТОСК ямар нэг зээл аваагүй байна.
-Орон сууцжуулах ажил олон нийтийн дунд нэлээн хүлээлттэй байна. Энэ талаар?
Тийм ээ, зах зээлд хамгийн хямд үнэтэй чанартай орон сууц нийлүүлэх ажил иргэдийн дунд ихээхэн хүлээлт үүсгээд байна. Манай байгууллага орон сууцжуулах ажлаа үргэлжлүүлээд хэрэгжүүлнэ. Буянт Ухаа-2 хорооллын ажил нь үргэл- жилж байгаа 972 орон сууцнаас эхлээд энэ хорооллын хоёрдугаар ээлжийн төслийн ажлыг эхлүүлэх, Хан-Уул дүүргийн 4-р хороонд Эко Яармаг-1 төслийн хүрээнд 6800 орчим орон сууц бүхий хороолол барих бэлтгэл ажлыг хангаад байна. Ажил үргэлжилж байгаа.