Өршөөлийн тухай хуулийн төслийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж эхэллээ. Хуулийн төслийг Хууль. зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа..
2021 оны зургадугаар сарын 24-ны байдлаар хорих ангид 4154 хоригдол байгаа аж. Түүнчлэн цагдан хорих таслан сэргийлэн арга хэмжээ авагдсан 1200, баривчлах шийтгэл эдэлж буй 104, хорихоос өөр төрлийн ял албадлагын арга хэмжээ авагдсан 4529, нийт 9987 ялтан хоригдсон этгээд бий. Зөвхөн нэг хүний хоол хүнсэд өдөрт 6000-8000 төгрөг зарцуулдаг.
Хорих анги байгууллагуудын хувьд олон хүн нэг дор цугларах, хяналт тавьж буй албан хаагчид халдвар авах, тээх, дамжуулах эрсдэлтэй тул коронавирусийн халдвар илэрсэн тохиолдолд олон хүн өвчлөх, улмаар хүний амь эрсдэх аюултай гэж үзэж буй байгаа аж.
Энэхүү хуулийн төсөл батлагдвал
- 150 хоригдол ялаас бүрэн чөлөөлөгдөж
- 374 хоригдлын хорих ялыг солих
- 469 хоригдлын хорих ялаас 2 жилийг хасах
- Өсвөр насны 25 хүн нийт 1013 хоригдол хамрагдаж 3129 хоригдол үлдэнэ.
Мөн
- Хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2483
- Хорих ял оногдуулсан шүүхийн шийдэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 158
- Хорих ялаас хугацаанаас нь өмнө суллаж хяналт тогтоосон 1274
- Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 160. Нийт 3915 этгээд хамрагдах юм байна.