Авто замд урсгал сөрснөөс үүдэн зам тээврийн осол гарч, нэг хүн амиа алджээ.
Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, “Зунжин” зуслан явах чиглэлийн автозамын зорчих хэсэгт хоёр автомашин мөргөлдөж, 1 хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдсан тухай дуудлагыг урьд шөнө 01:35 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 15 км замыг туулан 01:56 цагт очиход иргэн Ч “Бенз-E280” загварын суудлын автомашиныг согтуугаар жолоодож яваад урсгал сөрж, иргэн М-ийн жолоодож явсан “Ар экс-450” загварын суудлын автомашиныг мөргөсөн байсан бөгөөд уг автомашинд зорчиж явсан иргэн Ц /22 настай, эрэгтэй/-т эмнэлгийн анхны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгчээ. Мөн “Бенз-E280” загварын автомашины бүхээгийн хэсэгт хавчуулагдсан байсан жолооч Ч /22 настай, эрэгтэй/-ын цогцсыг гаргажээ.