Categories
мэдээ нийгэм

​Урлагийн гавъяат Зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав хүнд өвджээ

Төрийн шагналт, Урлагийн гавъяат Зүтгэлтэн, “Чингис хаан” одонт хөгжмийн зохиолч Б.Шарав БНХАУ-ын Бээжин хотноо энэ сарын 10-нд ходоодны хавдрын хоёр удаагийн хагалгаанд оржээ. Одоогоор эрчимт эмчилгээ үргэлжлүүлэн хийлгэж байгаа аж. Хагалгаа, эмчилгээний зардалд одоогоор 60 гаруй сая төгрөг зарцуулаад байгаа бөгөөд цаашдын эрчимт эмчилгээний зардалд 100 гаруй сая төгрөг шаардлагатай байгаа юм байна.

Олон нийт болон соёл урлагийн салбарын төлөөллүүд хөгжмийн зохиолчийн эмчилгээний зардалд хувь нэмэр болох үүднээс “Сэтгэлийн эгшиг” хандивын аяныг эхлүүлжээ.

МУГЖ Г.Ариунбаатар “Хэдхэн хоногийн өмнө Монгол сонгодог аялгуугаар дэлхийг чимээд эх орондоо ирэхэд ихэд баяр хөөр болж тосоод л гялалзаж явсан багшийн минь бие чилээрхэж хүнд хагалгаанд ороод одоо Бээжин хотын Цэргийн эмнэлэгт эмчилүүлж байна. Жинхэнэ үнэт зүйл, бахархал гэж яг юу юм бэ. Миний хувьд монгол хүн та өөрөө. Харин тэр Монгол хүний дархлааг өдөөгч , сэрээгч нь энэ агаа хүмүүс шүү дээ гэж боддог. Нэг агаараар амьсгалж, нэг усаар ундаалж, нэг л цаг үед амьдарч байгаа нь их хувь заяа юм даа. Одоо багшид минь монгол түмний тус дэм хэрэгтэй байгаа. Магадгүй тэр өөрөө хүсэхгүй ч байж болох. Гэхдээ л жинхэнэ урлагийн хүнд мөнгө биш бүтээл нь чухал байдаг болохоор эмчилгээндээ хэрэглэх мөнгө байхгүй л байгаа” гэсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *