Categories
мэдээ нийгэм

Өрхийн хэрэглээний газраа ахмадууд амрах цэцэрлэгт хүрээлэн болгохыг зорьжээ

Төв аймгийн Алтанбулаг сумын иргэн Р.Оросоо нь өрхийн хэрэгцээний газраа цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулжээ. Тэрээр энэхүү газраа ахмадууд амрах эко орчин болгохоор зорин ажиллаж байгаа юм.

Тэтгэврийн зээлээр нийт 21 сая төгрөгийн өртгөөр цэцэрлэгт хүрээлэн боссон байна. Ажлын гүйцэтгэл 60 хувьтай явагдаж байгаа юм. Чулуун усан оргилуур, 6000 гаруй мод бутыг тарьж үлгэр жишээ ногоон байгууламжийг хоёр жилийн хугацаанд сумандаа бүтээн байгуулжээ.

Р.Оросоо нь БНСУ -ын иргэн Пак сону тай хамтран өнөөдрийн цэцэрлэгт хүрээлэнг байгуулсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *