Морин жилийн битүүний өдөр өнөөдөр тохиож байна. Маргаашаас цагаан сарын баярын амралтын өдрүүд эхэлнэ. Баяр наадмын үеэр хүмүүс өвдөж сандарсан үедээ хэнд хандахаа мэддэггүй. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газар 24 цагийн жижүүр ажиллуулж, утсаар мэдээлэл авч мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахын дээр дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл болон өрхийн эмнэлгүүд баярын өдрөөр амрахгүй юм байна. Тиймээс иргэп 1-16 цагийн хооронд дээрх эрүүл мээдийн байгууллагуудад хандаж болох юм байна. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын А/14 дугаар тушаал гарч, тушаалд заасны дагуу доорх хүснэгтэд дурдсан цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
№ |
Байгууллагын нэр |
Утасны дугаар |
Цагийн хуваарь 2 сарын 19, 20, 21, 22 |
Тайлбар |
1 |
Нийслэлийн Эрүүл мэндийн газар |
320981, 1800-1893 |
24 цаг |
Бүх эмнэлэгүүдэд хариуцлагатай жижүүр ажиллаж эмнэлэг үйлчилгээний талаар гомдол санал хүлээн авч шийдвэрлэнэ. |
2 |
Өрхийн эрүүл мэндийн төвүүд |
/утасны жагсаалт www.ubhealth.mn –ээс авна уу./ |
10-16 цагийн хооронд |
|
3 |
Дүүргүүдийн ЭМТ-ийн Мэс засал, Гэмтэл, Дотор, Шүдний кабинетүүд |
– |
10-16 цагийн хооронд |
|
4 |
Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд |
Сонгино хайрхан нэгдсэн эмнэлэг 631108 Хан уул нэгдсэн эмнэлэг 379258 Баянзүрх нэгдсэн эмнэлэг454004 Сүхбаатар нэгдсэн эмнэлэг 350790 |
24 цаг |
|
5 |
Нийслэлийн түргэн тусламжийн төв |
103 70110103 |
24 цаг |
|
6 |
Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв |
325731 |
10-16 цагийн хороонд |
|
7 |
Дүүргүүдийн хүүхдийн түргэнүүд |
Баянгол Эрүүл мэндийн төв 36-25-39 Чингэлтэй эрүүл мэндийн төв 7011–0279 Баянзүрх эрүүл мэндийн төв 103 Сонгино хайрхан эрүүл мэндийн төв 103 Хан уул эрүүл мэндийн төв 34–1003 Сүхбаатар эрүүл мэндийн төв35–07–93 |
24 цаг |