Categories
мэдээ нийгэм

“Өрхийн бүтээгдэхүүн” үзэсгэлэн нээгдэнэ

Өнөөдөр “Дэлхийн хүнсний өдөр” тохиож байгаа ажээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Өрхийн аж ахуйн олон улсын жил” хэмээн зарлан тунхагласантай холбогдуулан энэ оны дэлхийн хүнсний өдрийг “Өрхийн аж ахуй нь: Эх дэлхийг тэжээж, шим ертөнцийг тэтгэнэ” гэсэн уриан дор дэлхий дахинаа тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.

Энэ хүрээнд Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, НҮБ-ын ХХААБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газар, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдийн үндэсний холбоо хамтран арга хэмжээ зохион байгуулна. Тухайлбал, өнөөдөр “Өрхийн аж ахуйг дэмжих талаар баримталж буй төрийн бодлого” семинар, “Өрхийн бүтээгдэхүүн” үзэсгэлэн, “Өрхийн аж ахуйг хөгжүүлэхэд анхаарах асуудлууд” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг, аравдугаар сарын 20-ны өдөр ХААИС-ийн Мал аж ахуй, биотехнологийн сургуульд оюутны эрдэм шинжилгээний бага хурал, дайвар бүтээгдэхүүний үзэсгэлэн зэргийг зохион байгуулах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *