Categories
мэдээ нийгэм

Урьдчилсан дүнгээр нийслэлийн гурван дүүрэгт АН ялжээ

Нийслэлийн Сонгуулийн хороо өчигдөр 22.30 цагт мэдээлэл хийхээр болсон ч хойшлуулж, өнөөдөр 10.00 цагт хийхээр боллоо.

Сонгуулийн тухай хуульд зааснаар санал хураалтыг автомат машинаар уншуулж байгаа. Гэхдээ хяналтын тооллого буюу гар тооллогыг 50 хүртэл хувьд хийхээр болсон. Үүнтэй холбоотой жаахан хугацаа сунгажээ.

Баянзүрх дүүрэгт АН олонхи боллоо

Хоёр мандатын тоогоор Ардчилсан нам Баянзүрх дүүрэгт олонхийг бүрдүүлэхээр боллоо.

Тус дүүрэг нь нийт 41 мандаттай бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшигчид 22, МАН-аас нэр дэвшигчид 19 мандатыг авсан байна.

Баянгол дүүрэгт АН үнэмлэхүй ялалт байгууллаа

Улс төрийн намаас авсан урьдчилсан мэдээллээр Баянгол дүүрэгт Ардчилсан нам үнэмлэхүй ялалт байгуулжээ. Нийт 41 мандаттайгаас 31 мандатыг Ардчилсан намаас нэр дэвшигчид, 10 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан гэх мэдээлэл байна.

Сүхбаатар дүүрэгт АН олонхи боллоо

Сүхбаатар дүүрэгт Ардчилсан нам олонхи болжээ. Тодруулбал, Сүхбаатар дүүрэг 35 мандаттай бөгөөд 19 мандатыг нь Ардчилсан намаас нэр дэвшигчид, 16 мандатыг МАН-аас нэр дэвшигчид авсан байна.

Сонгинохайрхан дүүрэгт МАН 39 мандатыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 2 мандатыг авчээ. Хан-Уул дүүргийн 35 мандатын 15-ыг Ардчилсан намаас нэр дэвшигчид 18 мандатыг МАН-аас нэр дэвшигчид, 2 мандатыг бие даагчид авчээ. Чингэлтэй дүүргийн хувьд МАН-аас нэр дэвшигчид 26 суудлыг авсан бол Ардчилсан намаас нэр дэвшигчид 9 суудлыг авсан байна.

Баянгол Баянзүрх дүүргийн хувьд саналын дүн эцэслээгүй байна.

8 replies on “Урьдчилсан дүнгээр нийслэлийн гурван дүүрэгт АН ялжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *