2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоог эхлүүлсэн. Энэ сарын 2-ны өдрийн байдлаар Улсын хэмжээнд эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд 501739 иргэн хамрагдсанаас 227735 буюу 45.4 хувь нь эрэгтэйчүүд, 274.004 буюу 54.6 хувь нь эмэгтэйчүүд байгаа юм. Урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношилгоонд нийт 501739 хүн хамрагдсанаас үзлэгийн дүгнэлт гарч дууссан хүн амын өвчлөлийн 269143 сэжигтэй тохиолдол бүртгэгджээ.
Өвчлөлийн 269143 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнээс
- 175647 буюу 65.3 хувь нь хоол боловсруулах тогтолцооны өвчин,
- 24809 буюу 9.2 хувь нь дотоод шүүрэл тэжээлийн ба бодисын солилцооны өвчнүүд,
- 15892 буюу 5.9 хувь нь зүрх судасны тогтолцооны өвчин,
- 15802 буюу 5.9 хувь нь шээс бэлгийн тогтолцооны өвчин,
- 10865 буюу 4.0 хувь нь амьсгалын тогтолцооны өвчлөлүүд бүртгэгдсэн нь тэргүүлэх шалтгаан болж нийт өвчлөлийн сэжигтэй тохиолдлын 90.3 хувийг эзэлж байна.
Байршлаар нь харуулбал 256718 буюу 51.2 хувь Улаанбаатар хотод, 245021 буюу 48.8 хувь нь орон нутагт байна.
Улаанбаатар хотын дүүргүүдийн хувьд
- Баянзүрх дүүрэг 62,432,
- Баянгол дүүрэг 69,570,
- Сонгинохайрхан дүүрэг 36,654 ,
- Хан-Уул дүүрэг 29,407 ,
- Сүхбаатар дүүрэг 29,407 ,
- Чингэлтэй дүүрэг 14,917 ,
- Налайх дүүрэг 10,146,
- Багануур дүүрэг 4,737 ,
- Багахангай дүүрэг 526 хүн тус тус хамрагджээ.
Аймгуудаар харьцуулж үзэхэд Төв аймаг 21,925, Хөвсгөл аймаг 19,337, Орхон аймаг 17,457 , Өвөрхангай аймаг 18,619 , Дархан-Уул аймаг 16,523 хүн хамруулаад байгаа нь хамгийн өндөр хамрагдалттай байна.