Categories
мэдээ улс-төр

Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос 9-р сарын 24-ний Пүрэв гарагийн 9 цагаас Төрийн ордны хуралдааны Б танхимд “Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог дэмжиж ажиллахад баг, хороодын үүрэг” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.

Энэхүү хэлэлцүүлэгт нийслэлийн дүүргүүд болон зарим аймгийн баг, хороодын Засаг дарга нар оролцох аж.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү Хууль тогтоох үйл ажиллагаанд иргэдийн оролцоог сайжруулах талаар Өргөдлийн байнгын хорооноос хийж буй ажлын талаар мэдээлэл хийх бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Шинэ хороо хөдөлгөөн”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын хуулийн асуудал хариуцсан референт Х.Наранцацрал “Иргэний танхим ба баг, хороодын удирдлагууд”, ЗГХЭГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны референт Д.Бямбадулам, шинжээч И.Давааноров нар “Иргэдээс төрийн байгууллагуудад гаргасан өргөдөл шийдвэрлэлтийн үр нөлөөг сайжруулах нь” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэх юмгэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *